ОХУ-ын хөлөг онгоцыг саатуулсан Украинд хатуу арга хэмжээ ав гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 06

 Крымийн захирагч Сергей Аксёнов Украинд саатуулагдсан Оросын “Норд” хөлөг онгоцны багийнхны гэр бүлтэй холбоотой байгаагаа мэдэгджээ. Оросын далайчдад үзүүлсэн Киевийн түрэмгий үйлдлийн хариуд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна. “Хөлгийн багийнхан бол ОХУ-ын төдийгүй Крымийн ч иргэд. Бид иргэдээ хаяхгүй. Нөхцөл байдлыг хянаж байна” гэж Сергей Аксёнов “Известия” сонинд ярьжээ. Тэрбээр хөлгийн багийн гишүүдийн гэр бүлтэй болон хөлгийн ахмадын эхнэртэй ярьсан байна. Крымийн Засгийн газар тэдэнд 100 мянган рублийн тусламж үзүүлжээ.

Крымийн захирагч “Миний бодлоор Киевийн түрэмгий үйлдлийн хариуд Оросын Засгийн газар хатуу арга хэмжээ авах ёстой. Украины одоогийн дэглэм нь хатуу яриаг л ойлгоно. Бидний энх тайван, эелдэг харьцааг тэд сул тал гэж хүлээж авдаг” гэсэн байна. Украин улс тийнхүү Крымийн боомт руу орсон хөлөг онгоц бүрийг саатуулах юм бол ОХУ хариу барих хэрэгтэй гэж Крымийн захирагч үзэж байна.

Энэ хэргээс өмнө Крымийн загас агнуурын хөлгийн ахмад Владимир Горбенко Украинд шүүгдээд байгаа тухайгаа ярьж байсан юм. Оросын “Норд” хөлгийг украинчууд өнгөрсөн сарын 25-нд Азовын тэнгисээс саатуулсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(66.181.161.55) 2018 оны 04 сарын 08

Tiim shu ukrain nohoinuudtai hatuu sanuulga ogoh heregtei.

0  |  0
Top