Авлига авсан Ерөнхийлөгчийг өнөөдөр баривчилна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 06

 Авлигын хэрэгт буруутгагдсан Бразилын Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва эрх чөлөөтэй хэвээр байсан юм. Тэгвэл Порту-Алегри хотын бүс нутгийн шүүхийн шүүгч Лула да Сильваг өнөөдөр 17.00 цагаас өмнө цагдаагийн газарт өөрөө очихыг шаарджээ. Шүүхээс оноосон ялыг эдэлж эхлэхийг анхааруулсан захирамжтай баривчлах зөвшөөрөл байгааг тэрбээр мэдэгдсэн байна.

Бразилчуудын дунд их нэр хүндтэй байсан Ерөнхийлөгч Лула да Силвагийн хашиж байсан албан тушаалын нэр хүндийг нь харгалзан үзэж цагдаагийн газарт сайн дураараа очих боломж олгож байгаа аж.

Лула да Сильва авлигын хэрэгт буруутгагдаж, өнгөрсөн нэгдүгээр сард 12 жилийн хорих ял сонссон билээ. Бразилын Дээд шүүх Ерөнхийлөгч асны өмгөөлөгч нарын давж заалдах өргөдлийг хэлэлцээд татгалзжээ. Тийнхүү экс Ерөнхийлөгчийг шоронд хорих зөвшөөрөл өгсөн байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
albaker(93.65.89.201) 2018 оны 04 сарын 07

Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

0  |  0
Top