Майдзуру хотын захирагч 66 настай Рёзо Татами сумогийн барилдаан эхлэхээс өмнө дэвжээн дээр ухаан алдсан байна. Түүнийг ухаан алдсан даруйд туслахаар очсон эмэгтэй эмч, сувилагч нарыг туслахыг зөвшөөрөөгүй байна учир нь эмэгтэйчүүд дэвжээ рүү орж болохгүй аж. Рёзо Татами тэмцээн эхлэхээс өмнө нээлтийн үг хэлэхдээ биеийн байдал нь их муу байжээ.
Анхны тусламж үзүүлэхийн тулд хэд хэдэн эмэгтэй сувилагч, эмч нар тэр даруйд яаран очсон боловч тусалж чадаагүй юм. Энэ нь сумогийн дэвжээ нь ариун газарт тооцогддог учир эмэгтэйчүүдийг тийшээ оруулахыг хориглодгоос шалтгаалжээ. Шүүгч бүсгүйчүүдийг дэвжээг орхихыг уриалж хамгаалагч дуудаж тэднийг буулгахыг шаардсан байна.
Хотын захирагч Рёзо эмнэлэгт хүргэгдэн яаралтай мэс засал хийлгэсэн байна. Одоо түүний биеийн байдал хэвийн байгаа аж. Гэвч дэвжээн дээр болсон нөхцөл байдлаас үүдэн олон хүмүүсийн шүүмжлэлийг дагуулж байсан юм.
Энэ үйл явдлын дараагаар Японы сумогийн холбооны дарга дараа нь уучлалт гуйжээ. Тэрээр “Аминд тулсан ноцтой аюул заналхийлсэн байдалд бидний гаргасан шийдвэр тохиромжгүй байжээ. Бид чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” хэмээсэн байна.
Б.АМИР
Эх сурвалж: www.ZINDAA.mn
Сэтгэгдэл ( 0 )