ОХУ-ын Тагнуулын Ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийн гэрийн тэжээмэл амьтад нь үхжээ. Мөрдлөг хийх явцад хоёр далайн гахай болон муур нь үхсэнийг тогтоосон талаар Британийн “Mirror” сонин мэдээлсэн байна. Хоёр далайн гахай нь шингэний дутагдал болж үхсэн мэт харагдаж байгаа ч Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарын хордсон бодисын нөлөө орсон байж болзошгүй гэнэ. Харин муур нь галзуурсан учир үүрд унтуулах арга хэмжээ авчээ. Шинжээчид гэрийн тэжээвэр амьтдыг химийн бодист хордсон гэж үзэж байгаа аж.
Сергей Скрипаль, түүний охин Юлия хоёрыг Их Британийн Солсбери хотод тархи мэдрэл саажуулдаг бодист хордуулсан байсан юм. Гэвч мөрдөн шалгалтаар тэднийг эхлээд гэртээ хордсоныг тогтоосноо Британийн тал мэдэгдсэн билээ. Тэдний ухаангүй хэвтэж байсан Солсбери хотын худалдааны төвийн гадаах сандлын ойролцоогоос илэрсэн хорт бодисын концентрац нь тагнуулч асны гэрийнхээс бага байжээ. С.Скрипалийн гэрийн орох хаалганы ойролцоогоос химийн бодисын өндөр концентрац илэрсэн байна.
Лондоны цагдаагийн газар С.Скрипалийн охин Юлиятай холбогджээ. Бүсгүй долоо хоногийн өмнө ухаан орсон, биеийн байдал нь сайжирч байгааг хэлсэн байна.
Оросын тагнуулч асныг Их Британийн нутаг дэвсгэрт хордуулсан хэрэгт Лондон ОХУ-ыг буруутгаж, 20 гаруй дипломат төлөөлөгчийг нь эх орноосоо гаргасан юм. Түүгээр ч барахгүй Их Британи Европын Холбооны орнуудыг Орост мөн адил арга хэмжээ авахыг уриалснаар тус холбооны гурван улсаас бусад нь ОХУ-ын дипломат ажилтнуудыг нутаг буцаагаад байгаа билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 3 )
yun hordoh gej,,,teneg anglichuud hoolgui sar garan zoojlood uhyylchihsen buzar ulsuud
Henc horduulsan baih magadlaltai. Ug ni hulgaic ni hiigeegui gej ehelj hashgirdagsan.