“Facebook” Канадын компанийг хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлсан гэж буруутгав

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 07

 “Facebook” компани 87 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсанаа мэдэгдсэн билээ. Тэгвэл “Facebook” Канадын “AggregateIQ” компанийг хэрэглэгчдийн хувийн мэдээллийг алдагдуулсан гэж буруутган цахим сүлжээн дэх хаягийг нь хаажээ.

“Facebook”-ийн эзэн Марк Цукерберг мэдээлэхдээ Их Британид төвтэй “Cambridge Analytica” компани 87 сая хэрэглэгчийнх нь хувийн мэдээллийг хулгайлсан гэсэн юм. Тэрбээр Канадын “AggregateIQ” компанийг дээрх британи компани болон “SCL Group” гэх групптэй холбоотой байж болзошгүй гэжээ. Иймээс мөрдөн шалгах явцад тус компанийн цахим хаягийг блоклоод байгаагаа Марк Цукерберг “Global News”-д ярьсан байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top