Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн туршилтууд нь дэлхий дахины аюулгүй байдалд заналхийлж буй. Үүнээс нь болж НҮБ хатуу хориг тавьж, олон улс ч эсэргүүцсэн юм. Тус улсын удирдагч Ким Жон Ун саяхан Хятадад айлчлахдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход анхааран ажиллана гэдгээ илэрхийлсэн. Гэвч тус улс Йонбен гэх цөмийн төвийнхөө дэд бүтцийг хөгжүүлж, төхөөрөмжийн туршилтууд хийж байгааг гэрчлэх хиймэл дагуулын зураг олсноо АНУ-ын шинжлэх ухаан, олон улсын аюулгүй байдлын хүрээлэн мэдээлжээ.
Тус хүрээлэнгийн шинжээчдийн хэлж байгаагаар Хойд Солонгос хэдэн жилийн дараа Йонбен дахь хөнгөн усны туршилтын реактороо хөөргөхөөс өмнөх туршилтуудыг эхлүүлж магадгүй гэнэ.
О.Саша
Сэтгэгдэл ( 3 )
Cadaj baigaa yumiig yankuud yaj c cadahguin baihaa.
Зөвөө , Янкуудын толгойд нь юм хийж өгөх хэрэгтэй, Энэ бол Түрэмгийлэл биш, Улс орон, Ард иргэд ээ Гадны халдлага буюу Янкуудаас ирэх Түрэмгийллийн эсрэг хийж байгаа Үйлдэл,
Ooriigoo hamgaalah gj hiij bui turshilt zov. Hoid Solongost erh ni bii.