АНУ Мексиктэй залгаа хил дээрээ цэрэг байршуулж эхлэв

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 07

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Мексиктэй хиллэх хил дээрээ цэрэг байршуулна гэсэн билээ. Тэгвэл АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис Мексиктэй залгаа хилээ хамгаалахад Үндэсний гвардын цэргийн тэргүүний анги салбарыг дайчилж эхэлснээ мэдэгджээ. Хилийн 3.2 мянган км урт зурвасыг 4000 цэргийн албан хаагч хамгаалах аж.

Мексик улс уржигдар энэ асуудлаар Доналд Трампаас тайлбар шаардсан билээ. Трамп хар тамхи, хориотой бараа, гэмт хэрэгтнүүд зэргээс улсаа хамгаалж Мексиктэй залгаа хил дээрээ Үндэсний гвардын цэргүүдийг аваачих тушаалд гарын үсэг зуржээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top