Орон гэргүй хүмүүсийг заналхийлсэн хотын даргыг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 09

 Францын Эсон хотын дарга Ришар Тренкье орон гэргүй хүмүүсийг илд барин заналхийлжээ. Зохисгүй үйлдэл гаргасан түүнийг баривчилсан талаар Францын “Le Monde” сонин мэдээлсэн байна. Тус улсын Прокурорын газраас мэдээлснээр хотын дарга хувийнх нь хүүхдийн цэцэрлэгт орж ирсэн тэнэмэл хүмүүс рүү илд барьж дайрчээ.

Хотын даргыг дээрх танхай үйлдлээ гаргах үед түүний орлогч болон хэдэн цагдаа хамт байжээ.

Өнгөрсөн сард Францын нийслэл хотын 50 орчим түшмэл төр засгийнхаа анхаарлыг орон гэргүй хүмүүс рүү хандуулахын тулд гудамжинд хононо гэж мэдэгдэж байсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top