Трамп Их Британитай хамтран Сирид цохилт өгөх санал тавьжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 11

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сирийн Дума хотод химийн зэвсэг хэрэглэсэн гэх мэдээллийн дараа Их Британитай хамтран тус улсад цохилт өгөх санал тавьжээ. Харин Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй АНУ-ын Ерөнхийлөгчийн саналд татгалзсан хариу өгсөн талаар “The Times” сонин мэдээлжээ. Тус хэвлэлд бичсэнээр Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайдад цаашид арга хэмжээ авахад нь химийн зэвсэг хэрэглэсэн гэх баттай нотолгоо хэрэгтэй байгаа аж. Иймээс Сири рүү ойрын хугацаанд Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээч нарыг илгээж болсон явдлын мөрөөр шалгалт хийхийг Тереза Мэй хүсч байгаа гэнэ.

Хамтран цохилт өгөх саналын өмнө буюу уржигдар Т.Мэй, Д.Трамп нар Сирийн нөхцөл байдлын талаар утсаар ярилцсан билээ.

Сирийн Дума хотод энэ сарын 8-нд шилжих шөнө химийн зэвсэг хэрэглэснээс болж иргэд амиа алдаж, гэмтэж шархадсан тохиолдол гарсан гэж олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн юм. Үүний дараа Их Британи, АНУ тэргүүтэй орнууд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэхээ болихыг сануулсан билээ. Тэгвэл Оросын Батлан хамгаалах яамнаас Сирийн дайчид Дума хотод химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдол гараагүй гэж мэдээлжээ.

Global Times: «химатака» — повод для Запада совершить выпад в сторону Дамаска и Москвы

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мн(202.21.117.34) 2018 оны 04 сарын 11

Америкчууд, барууныханд зэвсгээ борлуулах л гол зорилго байгаа. улс орны хувь заяа, олон хүний амь нас үрэгдэх огт хамаагүй. Ирак, Сербид баяжуулсан уранаар хийсэн сум, бөмбөг хэрэглэж байсныг нэгэн эрдэмтэн илрүүлсэн учир түүнийг алах гэж хэд хэд оролдсон байсан. Тэд шудрага ёс гэж байдаг бол дайны гэмт хрэгтэнгүүд мөнөөс мөн. Баяжуулсан уран гэдэг бол цөмийн зэвсэг хэрэглэсэнтэй ялгаагүй. Цацраганд нь нутгийн иргэд төдийгүй өөрсдийнх нь цэргүүд хүртэл хордсон байсан. Цацрагт хордсон хүний генид өөрчлөлт орох тул үр хүүхэд төрөлхийн гажигтай төрцгөөсөн гэж баримтат кинон дээр гарч байлаа. Тэд

0  |  0
Зочин(202.9.40.52) 2018 оны 04 сарын 11

Ичсэн хүн хүн ална гэдэг л болж байна даа.

0  |  0
UWURMONGOL ZALUU(66.181.161.49) 2018 оны 04 сарын 11

AMERIK ULS GOY ULS SHVV TENEG MONGOLCHUUDAA

0  |  0
mongol(27.123.212.140) 2018 оны 04 сарын 11

Taarsan 1teregnii duguinuud Oros tagnuulciig horduulsan notolgoo bas heregtei. Ene hoyriig gerluuleed ulger yariulval taarna.

0  |  0
гомо трамп(182.160.34.164) 2018 оны 04 сарын 11

зөнөг өвгөн англи чавганцыг ятгана гэнээ

0  |  0
рах(66.181.187.200) 2018 оны 04 сарын 11

Зөнөг залгасан эрд мөнгө хэрэгтэй болж зэвсэгээ зарж бсан сүлжээг Сири улсад таслан зогсоосон тул бачуурч бачимдаж үхлээ бас болоогүй Британы авгайг өөр-н талд ажиллах уу? гэж санал таьсан бололтой...

0  |  0
Top