Ким Жон Ун Хятадын төлөөлөгч нарыг урьжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 11

 Хойд Солонгост жил бүр болдог “Дөрөвдүгээр сарын хавар” урлагийн их наадамд Хятадын уран бүтээлчид оролцож байгаа аж. Түүнчлэн Ким Жон Ун Хятадын Коммунист намын Төв хорооны олон улсын харилцааны хэлтсийн дарга Сун Тао тэргүүтэй төлөөлөгч нарыг эх орондоо урьжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр тэд энэ сарын 13-нд Хойд Солонгост очих юм байна.

Хойд Солонгост жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-нд тус улсын удирдагч агсан Ким Ир Сений мэндэлсэн өдрийг тохиолдуулан “Нарны өдөр” гэх их баяр наадам болдог. Энэ үеэр болох “Дөрөвдүгээр сарын хавар” урлагийн их наадам долоо хоног үргэлжилдэг билээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн сард Хятадад айлчилж ирээд тун өндөр сэтгэгдэлтэй байгаа аж. Тэрбээр Хятадын төлөөлөгч нарыг эх орондоо урьж хамтын ажиллагаагаа улам бататгах хүсэлтэй байгаа бололтой. Ким Жон Ун Хятадад очихдоо Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар тус улстай нягт хамтран ажиллана гэсэн юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top