Канадад энэ сарын 6-нд аймшигт авто осол болж, тус улсын хоккейн өсвөрийн багийн 15 тамирчин нас баржээ. “Humboldt Broncos” багийнхнаас амьд үлдсэн 10 гаруй залуугийн биеийн байдал хүнд байгаа аж.
Албаныхан энэ сарын 8-нд нас барсан хүмүүсийн нэрийг зарлажээ. Тэдэн дунд Ксавье Лабеллын нэр байсан аж. Гэвч залуу амьд, эмнэлэгт байгаа нь тогтоогджээ. Түүнийг найз Паркер Тобинтой нь андуурсан байна. Багийнхны үсний өнгө, засалт нь ижил байснаас болж ийм эндүүрэл гарчээ. Түүнчлэн хоёр найзын бие, өндөр нь ойролцоо байсан аж. Хоёулангийнх нь эцэг эх хол амьдардаг учир цогцсыг өөр хүмүүсээр таниулсан байжээ.
Хамгийн харамсалтай нь Паркерын аав ээж хэдэн өдрийн турш хүүгээ амьд гэж бодож байжээ. Харин Ксавьегийн эцэг эх нь хүүгээ оршуулахад бэлтгэж байсан гэнэ. Канадын Эрүүл мэндийн болон Хуульзүйн яам хоёр залуугийн ар гэрээс уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 7 )
Хувь заяа
Hairan saihan zaluus.haramsaltai yumaa.
Харин сайхан залуус. Харин сайхан залуу нас. Болохгүй юм болохгүй л байдаг. Харамсалтай. Ум маани бади хум.
Burhan iveeg. Hairan zaluus.
Ум ма ни бад мэ хум. Харамсалтай байна хайран хүүхдүүд.
Харамсалтай юмаа хайран хүүхдүүд ум сайн амгалан болтугай
ямар харамсалтай юм болоо вэ. Амгалан нойрсох болтугай эдгээр хоккейчид.