Алжирт онгоц осолдож 257 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 12

 Алжирт өчигдөр цэргийн тээврийн онгоц осолдож, бүх зорчигч нь амиа алдсан эмгэнэлт явдал болжээ. “Ил-76ТД” онгоц Буфарик хотоос холгүй орших цэргийн баазаас хөөрөөд хэдхэн минутын дараа унаж, шатсан байна. Тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр ослыг мөрдөн шалгах тусгай комисс гаргажээ.

Онгоцонд 257 хүн байсан аж. 247 нь цэргийн албан хаагч нар болон тэдний гэр бүлийнхэн байсан бол 10 нь нислэгийн багийн гишүүд байжээ. Онгоц Буфарик-Тиндуф-Бешар чиглэлд нислэг үйлдэхээр хөөрсөн байсан аж.

В результате крушения самолёта в Алжире погибли не менее 180 человек

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top