Юлия Скрипаль: Оростой холбогдохыг хүсэхгүй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 12

 Их Британийн Солсбери хотод тархи мэдрэл саажуулах бодист хордсон Оросын тагнуулч асан Сергей Скрипалийн охин Юлия ОХУ-ын Элчин сайдын яам болон эгчтэйгээ холбогдохоос татгалзжээ. Аавтайгаа хамт хордсон түүний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан ч Лондоны цагдаагийн газраар дамжуулан “Хэн ч намайг төлөөлж ярих эрхгүй. Миний үеэл эгч ч байсан намайг төлөөлж үг хэлэх хэрэггүй. Би Оростой холбогдохыг хүсэхгүй байна. Тэдний тусламж надад хэрэггүй” гэж хэлүүлсэн байна. Юлияг одоо Их Британийн талаас хамгаалж байгаа аж. Бүсгүй хэвлэлд ярилцлага өгөхөөс татгалзаж байгаа билээ.

Үеэл эгч Виктория нь түүнтэй холбогдох гээд чадаагүй байна. Юлия үеэл эгчдээ хандан өөртэй нь холбогдох гэж, түүн дээр ирэх гэж оролдохгүй байхыг хүсчээ.

Харин Лондон дахь Оросын Элчин сайдын яам Юлия Скрипалийг өөрөө энэ үгийг хэлсэн эсэхт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Лондоны цагдаагийн газар түүний өмнөөс зохиомол зүйл ярьж байна гэж ОХУ-ын Элчин сайдын яам үзэж байгаа аж. Их Британийн эрх баригчид Юлияг гадаад ертөнцтэй холбохгүй байхыг хүсч байна гэж Оросын тал дүгнэж байна.

Их Британийн Солсбери хотын худалдааны төвийн гадаах сандал дээрээс өнгөрсөн сарын 5-нд үл мэдэгдэх бодист хордсон эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг олсон билээ. Тун хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн тэднийг Оросын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия гэдгийг нь тогтоосон байдаг. Сергей Скрипаль эмнэлгээс гарах болоогүй, охин нь хэвлэл мэдээллийнхнээс хувийн амьдралд нь хүндэтгэлтэй хандахыг хүсч байгаа талаар Солсбери хотын эмнэлгээс уржигдар мэдээлсэн юм.

Тагнуулч асан болон түүний охиныг “Новичок” гэх хийгээр хордуулсан гэж Их Британийн мөрдөн шалгах албанаас мэдээлжээ. Тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй дээрх хэрэгт Оросыг буруутгаж “Новичок гэх бодисыг хуучин ЗХУ-д гаргаж авсан. Их Британийн нутаг дэвсгэрт Сергей Скрипаль болон түүний охины амь насанд халдсан хэргийн хариуцлагыг ОХУ хүлээх ёстой” гэсэн билээ. Тереза Мэй өнгөрсөн сарын сүүлчээр Оросын 20 гаруй дипломат ажилтныг эх орноосоо хөөж, Европын Холбооны орнууд болон АНУ-ыг ятган ОХУ-ын дипломат төлөөлөгчдийг нь нутаг буцаалгасан юм.

СМИ: Скрипаля отравил ядовитый мини-дрон из Сирии

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрөө(27.123.214.103) 2018 оны 04 сарын 13

Эгчтэйгээ уулзахыг хүсэхгүй бна гэдэг нь өөрийгээ урвагч гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг. Гэхдээ Англичууд хордуулсан учраас цагдаагийнхан худал мэдээлэл тарааж бна гэсэн үг.

0  |  0
Urvagchid uhel shiit(174.204.6.230) 2018 оны 04 сарын 13

gel ni! Gevch ene udaa ih saihan medee ene 2 amidarch amerik angli 2-iin unen nuur tsaraig helj ugch Oros ulsiin ner hundiig usguh huvi tohioloo gej shuud haragdaj bn! Uneheer l Opoc urvagchiig ustgah baisan bol Oros humuus shudarga uchraas tursun ni ch baisan ochood l shiitgelee ugchihnu eh ornii neriin umnuus geed! Amerik angli 2 uuriin orni sul doroichuudtaigaa anduurch toozoolson uchraas amid garch chadlaa ene 2! Ene bol Mongolchuudiin nuguu horvood hudal bolon nuuts gegch zuil baidaggui yum uchir ni tsagaan uul tsetseg hurtel gerchildeg gegch l ene bolloo! Mandtugai uneniig uchsugei!

0  |  0
mongol(27.123.212.142) 2018 оны 04 сарын 13

Dulzengiin huvi tavilan. Tagnuulciig alic ezen ni horloj bolno. Usa anglias arai tom yumaa sirid heden arvaar ni horduulcdag ineedmiin jujig

0  |  0
ЗОЧИН(112.72.14.254) 2018 оны 04 сарын 12

зөв юмны төлөө байсан бол урвагч гэж үзэхгүй энэ бол харьцангуй ойлголт байх хүний эрх . дэлхийн эрх ашиг гэж байдаг гэнэ

0  |  0
зочин (202.70.34.150) 2018 оны 04 сарын 12

үхэх хэрэгтэй бсан юм урвагч

0  |  0
Иргэн(73.14.251.85) 2018 оны 04 сарын 12

Урвагчид үхэл л хэрэгтэй.

0  |  0
TJ(202.179.4.186) 2018 оны 04 сарын 12

alah heregtei eh ornoosoo urvagch

0  |  0
Top