Химийн зэвсгийг хориглох байгууллага Их Британийн Солсбери хотод ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипалийг охиных нь хамт хордуулсан хэргийн мөрөөр хийсэн шалгалтынхаа дүнг танилцуулжээ. Нидерландын Гааг хотод төвтэй энэхүү байгууллагаас өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд “С.Скрипаль болон түүний охин Юлияг ОХУ-д үйлдвэрлэсэн “Новичок” гэх тархи мэдрэл саажуулах үйлчилгээтэй химийн бодисоор хордуулсан нь тогтоогдсон” гэж мэдээлсэн байна. Их Британийн Засгийн газрын хүсэлтээр шалгалт хийсэн Химийн зэвсгийг хориглох байгууллага нь Сергей Скрипалийн цуснаас авсан шинжилгээ болон бусад үзлэгээр түүнийг “цэвэр” химийн бодисоор хордуулсныг тогтоосноо мэдэгджээ.
Тэгвэл Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “ОХУ-ын шинжээчдийг оролцуулаагүй ямар ч шалгалт, шинжилгээний дүгнэлтэд бид итгэхгүй. Их Британи улс Оросыг гүтгэж, олны санаа бодлыг бидний эсрэг чиглүүлж байна” гэж мэдэгдэв. Тэрбээр мөн “Химийн зэвсгийг хориглох байгууллага шинжилгээнийхээ дүнг танилцуулахдаа яг ямар химийн бодис гэдгийг тодорхой хэлсэнгүй" гэжээ. Харин тус байгууллага химийн бодисын нэр нь нууцын зэрэглэлд хамаарах мэдээлэл гэсэн тайлбар өгсөн байна.
Дээрх дүгнэлтийн дараа Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон мэдэгдэл хийж “Энэ хэргийн хариуцлагыг ОХУ-д хүлээлгэнэ. Өөр хувилбар байхгүй” гэжээ.
Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова
О.Саша
Сэтгэгдэл ( 6 )
энэ гомо английг гомодох араб байгаа даа. новшийн англи тэрэза чавганцыг ал руу нь трампын шар толгойг чихэх хэрэгтэй. Монгол хүнд виз олгодоггүй англи америкийн элчин сайдын яамыг дэлбэлэх цаг боллоо
Америк тэргүүтэй барууны орнуудын дайны явуулга юм биш үү? Үгүй л юм бол яагаад ОХУ-ын төлөөлөгчдийг оролцуулахүй байгаам. шудрага л юм оролцуулах хэрэгтэй. Нэг талын тулгалт нь зохион байгуулалттай юмшигээ.
Zindaa zindaagaaraa horduuldag jujig toglojiin. Amerik arai tomooroo cirid olon hun horduuljee. Jaahan huuhed c ucrii ni olcih yumiig yostoi poprono gedeg cini ene dee.
Энэ трамп шиг шизотой нөхөр үсээ ч самнаж чадахгүй байж Англи нь Ази, Африк тивийг колоничлож байсан эртний баларсан үеийн дээрэлхүү зан гаргаж байгаа нь ОХУ-ын хувьд нохой хуцаж буй адил байгаа.
iim teneg zvil yriad bgaa gomoo angili daa..