ОХУ Сирийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан зарлах хүсэлт гаргажээ. Хурал өнөөдөр болох талаар ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя мэдээлсэн байна. “Олон улсын энх тайван, аюулгүй байдалд занахийлж буй аюул:Ойрх Дорнодын нөхцөл байдал” гэх нээлттэй хурал нь Монголын цагаар өнөө орой 22:00-д эхлэх аж.
Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш өөрийн биеэр оролцох юм байна.
Сирийн Дума хотод энэ сарын 8-нд шилжих шөнө химийн зэвсэг хэрэглэсэн гэх асуудлаас болж АНУ, Их Британи, Франц гурав хамтран арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа билээ. Шинжээчид Сирийн Засгийн газрыг ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэж тогтоовол тус улсад цохилт өгөхөд бэлэн байгаагаа дээрх гурван улс мэдэгдсэн юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
AMERIK ULS