Пакистанд дуучин Симона Самуныг зогсоогоор дуулахаас татгалзсан гэж буудаж хөнөөжээ. Синдху гэх нэрээр дуулдаг 24 настай Симонаг нэгэн хуриманд урьж дуулуулж байсан аж. Бүсгүй тайз руу гарахынхаа өмнө сууж байгаад дуулах зөвшөөрөл авсан байжээ. Гэвч зургаан сартай жирэмсэн байсан түүнд үзэгчид дургүйцэж, зарим нь тайз руу дөхөж очин мөнгө шидэж түүнийг босохыг шаардсан байна. Симона тэдний хүсэлтийг биелүүлсэн ч нэгэн үзэгч буу гаргаж ирэн дуучныг сүрдүүлж, бүжиглэхийг шаарджээ. Бүсгүй бүжиглэхээс татгалзахад уг үзэгч түүнийг буудсан байна.
Жирэмсэн бүсгүй тайзан дээр амьсгал хурааж, алуурчныг баривчилжээ. Дуучны нөхөр уг хэрэгтнийг хоёр хүний аминд хүрсэн хэргээр яллахыг шаардаж байгаа аж. Аймшигт хэргийн видео бичлэгийг өнөөдөр “The Independent” олонд цацжээ. Энэ хэрэг олныг цочирдуулаад байгаа юм.
О.Саша
Сэтгэгдэл ( 6 )
яг тэр үеийн бичлэгийг цацвал олон хүнийг ухаан алдуулах байлгүйдээ. тал цацсан нь дээр.
tiiim yum haragdahgui l baina da
lalariin muu påkistanuud
Тэнэг малнууд байх юмаа. Ийм газар яаж амьдардаг байнаа иргэд нь
Hudlaa blgvidee
iim muuhai ornii erchyydtei mongol emegteichyyd suusan baidag um baina lee, aimaar