АНУ, Их Британи, Франц гурав хамтран Сирийн цэргийн байгууламжуудад цохилт өгч эхэлжээ. “Америкийн дуу хоолой”, “RT”, “РИА Новости” зэрэг агентлагуудад мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Цагаан ордонд мэдэгдэл хийж, Сирид цохилт өгч эхлэх тушаал өгчээ. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэхүү мэдээллийг баталсан байна. Сирийн нийслэл Дамаск хотод дэлбэрэлтүүд болох чимээ сонсогдож эхэлжээ.
Трамп “АНУ, Франц болон Их Британи хамтран Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэллээ. Башар Асад ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэж байна. Үүнийг таслан зогсоох нь энэ цэргийн ажиллагааны гол зорилго” гэсэн байна.
Доналд Трамп түүнчлэн Орос болон Ираныг Сирийн Засгийн газрыг дэмжиж, буруу зүйлд өөгшүүлж байна гэж буруутгажээ. Сирийн Дума хотод энэ сарын 8-нд химийн зэвсэг хэрэглэсэн дайралт болсон гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм. Харин ОХУ үүнийг үгүйсгэж “Сирийн нөхцөл байдлыг хянаж байгаа. Химийн зэвсэг хэрэглэсэн зүйл байхгүй” гэсэн билээ. Тэгвэл АНУ “Сирийн Засгийн газрын хүчнийхэн сөрөг хүчнийхээ эсрэг химийн зэвсэг ашиглаж дайралт хийсэн. Үүний улмаас 40 хүн амь үрэгдсэн” гэж мэдээлж байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 5 )
test <style> background:#000; </style>
test
тэнэг тарампа.их британи франц үгүй л гэсэн энэ зөнөг 1рээ
Дэлхийн дайны хонх цохилоо доо. Сирийн армийг химийн зэвсэг хэрэглэсэн гэж шалтаг гаргаад ялагчгүй дайн өдөөж байдаг жинхэнэ мэдрэл муутай нөхөд юм даа. 1939 онд польш цэргийн хувцас өмсүүлсэн хоригдлуудаар Глейсвиц хотын радио уруу дайруулаад польшийн цэрэг өдөөн хатгалаа гэсэн шалтаг гаргаад Польш улс уруу довтолсонтой нээх адилхан санагдаад явчихлаа.
Odoo Putin yu xiij chadaxiig ni xarax l vldlee..?