АНУ Оросын эсрэг шинэ хориг тавихаар бэлтгэж байгаа талаар тус улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хэйли мэдээлсэн билээ. АНУ-ын эрх баригчид хамгийн сүүлд энэ сарын 6-нд Оросын эсрэг шинэ хориг тавьсан юм. ОХУ-ын томоохон бизнес эрхлэгчид, 17 төрийн түшмэл болон улсын корпорацын дарга нар хоригт хамрагдсан. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Оросын эсрэг эдийн засгийн шинэ хориг тавихаа түр хойшлуулснаа өчигдөр мэдэгджээ.
Харин ОХУ-ын Засгийн газрын шадар сайд Аркадий Дворкович “АНУ-ын хоригийн эсрэг авч байгаа бидний арга хэмжээ Оросын эдийн засагт хохирол учруулахгүй. Бид өөрсдийн эрх ашигт нийцсэн хориг тавина. Оросын дотоодын үйлдвэрлэл болон өрсөлдөх чадварт хохирол учруулахаар арга хэмжээг авахгүй” гэжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
АНУ, Англи, Франц Оросуудаар оролдоод сайнаа үзэхгүй ээ, Саяын Сирилүү харвадаг Пуужингууд довтолгоон биш зүгээр л Шоу,