Пак Ын Хэ давж заалдахаас татгалзжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 17

 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэ давж заалдахаас татгалзжээ. Авлига авч, эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн нууцыг задруулсан зэрэг нийт 16 зүйл ангиар буруутгагдан 24 жилийг шоронд өнгөрүүлэх болсон Пак Ын Хэ давж заалдахаас татгалзаж байгаагаа өчигдөр Сөүлийн төв дүүргийн шүүхэд мэдэгдсэн байна. БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч асан шүүх үйл явцыг эсэргүүцэж байгаа аж. Гэвч Пак Ын Хэгийн эсэргүүцлийг үл харгалзан давж заалдах шатны шүүх хурал болох гэнэ. Энэ талаар Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм.

Пак Ын Хэд 24 жилийн хорих ялаас гадна 18 тэрбум вон буюу 17 сая ам.долларын торгууль тавиад байгаа билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шулуухан нөхөр(183.177.109.38) 2018 оны 04 сарын 17

манайд бол шат шатанд давж заалдана, татвар төлөгчдийн мөнгөөр эмнэлэгт асарч сувилуулж тансаглангаа бөөн хэрүүл болгож ард түмнийг 2 талцуулж, сэтгүүлчид ирэнгүүт урьдаар бэлдсэн муу хувцас өмсөж өрөвдөлтэй царай гарган ард түмнийг хуурна, тэгээд эмнэлэгт хэвтэж байгаа ард түмэн мартангуут гараад ирнэ

0  |  0
Top