Майк Помпео Хойд Солонгост нууцаар айлчилжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 18

 АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшээд байгаа Майк Помпео энэ сарын эхээр Хойд Солонгост нууцаар айлчилж, тус улсын удирдагч Ким Жон Унтай уулзжээ. Энэ талаар “The Washington Post” сонинд мэдээлсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сууж магадгүй байгаа Майк Помпео Хойд Солонгост амралтын өдрүүдэд айлчилсан нь Доналд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт, хэлэлцээрийн урьтал болжээ.

АНУ, Хойд Солонгосын удирдагчдын анхны уулзалтыг хамгийн өндөр түвшинд зохион байгуулахаар Трампын шадар туслахууд хичээж байгаа аж. Хоёр улсын удирдагчийн уулзалт хэзээ, хаана болох нь тодорхойгүй байгаа билээ. Урьдчилсан мэдээллээр уулзалт ирэх тавдугаар сарын сүүлчээр юмуу зургадугаар сарын эхээр болж магадгүй байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагчтай уулзахад тохиромжтой газруудаар Женев, Бээжин, Өмнөд Солонгосын Жэжү арал, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Москва, Стокхолм болон Вашингтоныг нэрлэсэн билээ. Хоёр улсын удирдагчийн уулзалт хаана болохыг АНУ-ын Тагнуулын төв газар эцэслэн шийдвэрлэх юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top