Сирийн Ерөнхийлөгч Башар Асад 2001 онд Франц улсын өгсөн Хүндэт легионы одонгоос татгалзжээ. Сирийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба энэхүү мэдээллийг баталсан байна. Башар Асад одонгоо буцаах шийдвэр гаргасан нь Франц улс Сирийн эсрэг түрэмгийлэлд оролцсоноос болжээ.
АНУ, Их Британи, Франц гурав хамтран энэ сарын 14-нөөс Сирийн цэргийн байгууламжуудад цохилт өгч эхэлсэн билээ. Улс орных нь эсрэг түрэмгийлэл үйлдэж байгаа Францад дургүйцсэн Башар Асад одонгоо Дамаск дахь Румыний Элчин сайдын яаманд өгчээ. Тус улсын ЭСЯ нь түр зууртаа Сирид Францын эрх ашгийг төлөөлж байгаа юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )