Найз залуугаа найман сар тамласан бүсгүйд 7.5 жилийн ял оноожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 20

Их Британид анх удаагаа гэр бүлийн хүчирхийллийн хэргээр эмэгтэй хүнийг шүүжээ. Зургаан жил үерхсэн найз залуугаа тамлаж, аминд нь хүрэх шахсан 22 настай Жордан Уорт гэх бүсгүйд шүүхээс 7.5 жилийн ял оноосон байна. Их сургуулиа онц дүнтэй төгсч, багш хийдэг байсан бүсгүй бусдад маш сайхан сэтгэлтэй эмэгтэй шиг харагддаг байсан гэнэ. Тэрбээр тэнэмэл амьтдад санаа тавьж, Африкийн хүүхдүүдэд зориулан мөнгө цуглуулдаг байжээ.

Жордан, Алекс нар 16 настайгаасаа үерхсэн байна. Тэд аз жаргалтай хосууд шиг харагддаг байсан ч Алекс Жорданыд нүүж ирэн хамт амьдрах үеэс зовлон эхэлжээ. Залуу найман сарын турш тамлагдсан байна. Найз бүсгүй нь түүний амьдралыг бүхэлд нь шийдэх болж, цахим сүлжээндээ юу бичихийг нь зааж, найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг нь хоригложээ. Бүсгүй найз залуугаа шалан дээр овоолсон хувцсан дундаа унтуулдаг байсан гэнэ. Унтахыг нь хүлээж байгаад архины шилээр цохидог байжээ. Дараа нь тэрбээр алх, шөвөг гээд гартаа тааралдсан болгоноор найз залуугаа цохих болж яваандаа залуу руу буцалсан ус цацах болсон байна.

Алексын амийг хөрш нар нь аварчээ. Тэд бүсгүйн байшингаас сонин чимээ гарах болсныг мэдэж, нэг өдөр Жорданыг гартаа алх барьчихсан цонхон дээрээ байхыг хараад цагдаа дуудсан байна. Алекс нас барахад 10 өдөр л үлдээд байсныг эмч нар хэлжээ. Залуугийн дөрвөн мөч гэмтэж, ажиллагаагүй болсон байсан аж. Мөчийг нь тайрч магадгүй байжээ.

Жордан шүүгдэх үеэрээ найз залуугаа тамладаг байснаа хүлээсэн байна. Түүний найз залуу руугаа ойртох эрхийг нь бүх насаар нь хасчээ. Алекс болж байгаа явдлыг яагаад тийм удаан нууснаа ярьсан байна. Найз бүсгүй нь түүнд сэтгэлзүйн дарамт үзүүлж, тэр нь бие бялдарын дарамттай нийлээд аймшигт зүйлд хүргэжээ. Эхлээд түлхэх, цохих төдий байсан бүсгүйн үйлдэл сүүлдээ хутга шөвөг рүү шилжсэн талаар залуу ярьсан байна. Эмч нар түүний амийг арай гэж аварсны дараа Алекс Жордан дээр эргэж очихыг хүсч байжээ. Залуу уг бүсгүйгээс сэтгэлзүйн маш их хамааралтай болсон байсан гэнэ.

Алекс одоо хүчирхийллийн хохирогчдод зориулсан сэтгэлзүйн эмчилгээнд хамрагдаж байгаа аж. Тэрбээр эдгэрээд гэмтэж бэртсэн эрэгтэй хүмүүст туслах газар байгуулахыг хүсч байгаа гэнэ.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hhh(64.119.26.144) 2025 оны 03 сарын 13

Manai nutagt Xoorondoo l bolj bval yaaxav dee grj bgan shdee bas vr xvvxedteiuls uchiraa oljo biz gedgiin kkkkk

1  |  0
Гоо(183.177.96.130) 2025 оны 03 сарын 13

Яахав байдаг л нэг иймэрхүү маягаар таашаал авдаг биз

1  |  0
Зочин(212.253.235.114) 2025 оны 03 сарын 13

Эр хүн ч бол доо

1  |  0
Album(64.119.24.200) 2025 оны 03 сарын 13

2улаа юмтай гарууд байна

1  |  0
mongol(27.123.212.137) 2025 оны 03 сарын 13

Zaluu busguid mash ih hairtai yum buhniig tevcij baij dee. Harin busgui davarsan gar baina.

1  |  0
T(27.123.212.143) 2025 оны 03 сарын 13

2 laa setgetsiin uvchtei

1  |  0
Next(27.123.214.104) 2025 оны 03 сарын 13

Tegeed booviig ni yasiin bol?

1  |  0
Rochhh(27.123.214.104) 2025 оны 03 сарын 13

Eee chaavaaas er ch bol doo hahaha

1  |  0
Sonin medee ve(150.129.140.149) 2025 оны 03 сарын 13

Anh udaagaa iim medee sonsloo. Mongoliin erchvvd ni iim shde heterhii hargis, zalhuu, huwia hicheesen, muu sanaatai bolson ve shvvde

1  |  0
Ggg(112.72.11.110) 2025 оны 03 сарын 13

Mekhi nvdtei novshiig in gej tamlah baisiin viliin vree edelj vheesei

1  |  0
Ggg(112.72.11.110) 2025 оны 03 сарын 13

Mekhi nvdtei novshiig in gej tamlah baisiin viliin vree edelj vheesei

1  |  0
666(66.181.161.62) 2025 оны 03 сарын 13

Vhej bsan er we

1  |  0
Zulaa(27.123.212.134) 2025 оны 03 сарын 13

Sadiist duraak we

1  |  0
Би(112.72.14.157) 2025 оны 03 сарын 13

Мэдрэл авгай вэ

1  |  0
Пээ(202.9.40.5) 2025 оны 03 сарын 13

Сэтгэцийн өвчтэй сда вэ

1  |  0
Top