“Их 7”-гийн орнууд Оросын эсрэг хоригоо үргэлжлүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 23

 “Их 7”-гийн орнууд ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байх гэнэ. Оросын Украинд явуулсан хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдлийн улмаас хоригоо үргэлжлүүлнэ гэжээ.

Түүнчлэн “Их 7”-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нар хэлэлцээд Украинд дэмжлэг үзүүлэх шийдэлд хүрчээ. "Их 7"-гоос гадна АНУ мөн Оросын эсрэг авсан хоригоо үргэлжлүүлэхээ мэдэгдсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп түүнчлэн Хойд Солонгосын эсрэг авсан хоригоо тус улс цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзтал зөөлрүүлэхгүй гэжээ. Тэрбээр өчигдөр энэ талаараа мэдэгдээд "Хойд Солонгосын эсрэг тавьсан АНУ-ын хориг зөөлөрнө гэж найдалтгүй" гэсэн байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top