Трамп, Макрон хоёр Цагаан ордоны ойролцоо мод тарив

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 24

 Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп, Францын Төрийн тэргүүн Эммануэл Макрон нар Цагаан ордоны ойролцоох зүлгэн дээр мод тарьжээ. “Ассошейтед пресс” агентлагийн мэдээлснээр хоёр орны Ерөнхийлөгч Тэргүүн хатагтай нарын хамт царс тарьсан байна. Уг царсыг Эммануэл Макрон АНУ-ын Ерөнхийлөгчид бэлэг болгон авчирчээ. Модыг Дэлхийн нэгдүгээр дайны үед мянган америк цэрэг амиа алдсан Белло Вудээс авчирсан байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны АНУ-д хийх гурван өдрийн албан ёсны айлчлал ийнхүү мод тарьснаар эхэлжээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчид царс мод бэлэглэснээ “Энэ бол хоёр орны урт удаан харилцааны бэлгэдэл” гэж тайлбарласан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Тэргүүн хатагтай Меланья Трамп нар Францын Төрийн тэргүүн Э.Макроныг эхнэрийнх нь хамт халуун дотноор хүлээн авчээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.26.151) 2018 оны 04 сарын 24

terguun chatagtai nar n goe umaa,manaich chaana baina, charj boloch uu kkk

0  |  0
Top