АНУ-ын Ерөнхийлөгч асан том Жорж Буш эмнэлэгт хүргэгджээ. Энэ талаар түүний төлөөлөгч нь “CBS” телевизэд мэдээлсэн байна. Түүний ярьснаар Жорж Буш халдварт өвчнөөр өвчилж, халдвар цус руу нь орсон гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн эхнэр, Тэргүүн хатагтай асан Барбара Буш энэ сарын 18-нд 93 настайдаа таалал төгссөн билээ. Тэрээр амьдралынхаа сүүлчийн хоногуудыг амар тайван өнгөрүүлье хэмээж, эмчилгээ хийлгэхээс татгалзаж байжээ. Жорж Буш мөн 93 настай билээ.
Жорж Буш, Барбара Буш нар хүү, АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч бага Жорж Бушийн хамт.
Жорж Буш, Барбара Буш нар залуудаа.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )