Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-д гурван өдрийн айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хоёр дахь өдөр Доналд Трамп, Эммануэл Макрон нар Цагаан ордонд уулзаж, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцжээ. Францын Ерөнхийлөгчийн зүгээс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг шинэчлэн байгуулах санал тавьсан байна. Харин Доналд Трамп ээлжит удаагаа уг хэлэлцээрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж “Иран улс цөмийн хөтөлбөрөө сэргээх юм бол урьд өмнө нь хэзээ ч тулгарч байгаагүй асуудалтай нүүр тулах болно” гэж сүрдүүлжээ.
Барак Обамагийн засаг захиргааны үед Иран болон бусад зургаан улсын байгуулсан цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг Д.Трамп маш муу, аймшгийн хэлэлцээр болсон гэж шүүмжилдэг юм. Тэрбээр АНУ-ыг энэ хэлэлцээрээс гаргах саналтай байсан билээ. Харин Францын Ерөнхийлөгчтэй уулзахдаа хэлэлцээрээс гарах талаараа ам нээгээгүй байна. Хэлэлцээрийг цаашид яахыг ирэх тавдугаар сарын 12-ны өдөр гэхэд шийдсэн байх аж. Ираны эсрэг тавьсан хоригуудыг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд АНУ болон Франц улстай байгуулсан билээ. Иран улс “АНУ энэ хэлэлцээрээс гарвал маш сөрөг үр дагавар гарна” гэж анхааруулсаар байгаа юм. Харин Доналд Трамп Францын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээрийнхээ дараах хэвлэлийн бага хурал дээр Ираныг өмнө нь байгаагүй том асуудалд оруулна гэж сүрдүүллээ.
Э.Макрон, Д.Трамп нар түүнчлэн Сирийн нөхцөл байдал, терроризмтой тэмцэх үйл ажиллагаа болон АНУ, Европын Холбоо, Хятадын хоорондын худалдааны талаар ярилцжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 7 )
хар үйл хийсээр америк бүүр тэнхээгээ барах нь.
munhnar eej
heden yanhan mungund durtai huuhnuudtei ingej haritssaar baigaad ter zangaaraa delhiitei haritsah geed baigaa yumuu haashaa yum.mungund durtai mungunii huuhnuud bol mungutei hunii hartsaar l baidag yum yag tuun shige setgedeg gar
Frantsiig oros ruu turhirah ni dee.
ayaldan dagaldagch bool
Ёстой юмтай амьтан,улс болгоныг сүрдүүлэн эрхэндээ оруулж, зангаа дохигоороо хөдөлгөх санаатай, ийм бодлого явуулж бгаа АНУ мундаг ардчилсан орон юм биз дээ.
Трамп гэж энэ нөхөр чинь хүний гараас барьчихаад тавьдаггүй нөхөр үү. Авгай нь гараа өгөхөөс зугтаагаад байдаг ийм учиртай байжээ.