Мексикт зэвсэгтэй хүмүүс сургууль руу халджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 25

 Мексикийн Тамаулипас мужид буудалцаанаар таван хүүхэд шархаджээ. “El Universal”-ын мэдээлснээр зэвсэгтэй хүмүүс өглөө эрт Марте Гомесын нэрэмжит дунд сургуулийн гадаа очсон байна. Шархадсан хүүхдүүд эмнэлэгт байгаа аж. Халдлага үйлдсэн хүмүүсийг баривчилжээ. Гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүн байсан гэнэ. Тэд ямар сэдэлтэйгээр сургууль руу дайрсан нь тодорхойгүй байгаа аж.

Өмнө нь Мексикийн Герреро мужид гэмт хэрэгтнүүд хүчний байгууллагынхантай мөргөлдөж 16 хүн амиа алдсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top