АНУ-ыг айдаст автуулж байсан цуврал алуурчныг барьжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 27

 Цуврал алуурчин, хүчирхийлэгч Жозеф Жеймс де Анжело гэгчийг олон жил эрэн сурвалжилж байсан билээ. Тэгвэл өнөөдөр Калифорниа мужийн Сакраменто хотын цагдаагийн газар цуврал алуурчныг баривчилснаа зарласан байна. Тэгтэл америкчуудыг олон арван жилээр айдаст автуулж байсан гэмт хэрэгтэн цагдаа байжээ.

Сакраменто хотын цагдаагийн дарга Скотт Жонс ярихдаа “Энэ хэрэг хамгийн хүнд хэргүүдийн нэг байлаа. Жозеф Жеймс де Анжелог олон өдөр тагнаж байж барьсан. Тэр өмнө нь цагдаа байсан болохоороо маш нарийн аргатай байсан” гэжээ.

Жозеф Жеймс де Анжело нь 1976 оноос эхлэн 12 хүнийг хөнөөж, 45 хүнийг хүчирхийлсэн байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top