Ким Жон Ун БНСУ-ын Ерөнхийлөгчид Пхеньяны гоймон авчирчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 27

 Хойд болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч нарын түүхэн дээд хэмжээний уулзалт өглөө эрт эхэлсэн. Уулзалт одоо хэлэлцээрийн шатандаа явж байна. Тэгвэл Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд Пхеньяны гоймон авчирч өгчээ. “Би танд Пхеньянаас “нэнмён” авчирлаа. Өнөө орой хүлээн авалт дээр та үүнийг идэж үзвэл их сайхан байх болно” гэж Ким Жон Ун хэлсэн байна.

Тэрбээр уулзалтын ширээнд суугаад “Арай холоос ирснээрээ би эхлээд ярьчих уу” гэж хошигноод авчээ. Хойд Солонгосын удирдагч ярианыхаа эхэнд “Өнөөдөр хоёр Солонгосын хооронд шинэ түүх эхэлж байгаа юм шиг мэдрэмж төрлөө. Бид энх тайван, хөгжил цэцэглэлтийн замд орж байна” гэжээ. Мүн Жэ Ин, Ким Жон Ун нар хоёр Солонгосын харилцаа, дахин нэгдэх боломжийн талаар ярилцсан байна.

Ким Жон Ун Өмнөдийн Ерөнхийлөгчтэй уулзаад “10 жилийн турш хэлэх гээд чадахгүй байсан зүйлээ ярина гэж найдаж байна” гэсэн бол Мүн Жэ Ин “Ийм ойрхон байхад чи яагаад ирдэггүй байсан юм бэ? Ер нь бид ийм ойрхон хэрнээ яагаад уулздаггүй байсан юм бол” гэжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.176.12) 2018 оны 04 сарын 28

Бүхэл бүтэн Улс битгий хэл 76 хүн үзэл.бодол өш хонзон намаараа хуваагдаад байхад энэ.доор сэтгэгдэл.бичсэн нөхөр юуг нь.гайхана бэ . Харин энэ залуу энх тайваныг хүсэж байгаа юм биш үү.

0  |  0
зочин(66.181.183.60) 2018 оны 04 сарын 27

Үзэл бодлын болон үзэл суртлын зөрүүгээр хуваагдаад нэгдчихнэ ойртоно гэж байхгүй шүү дээ. Харин дайны зохиомол аюулаа болих байлгүй дээ

0  |  0
иргэн(202.70.33.162) 2018 оны 04 сарын 27

Социалист лагерийн залуу удирдагчийн бүдүүнийг яанаа, хөгжингүй улсын хөгшин удирдагчийн туранхайг яанаа

0  |  0
Jjj(39.7.54.59) 2018 оны 04 сарын 27

2 ulsiin bayan yaduugiim asar ih zuruu tiim ch amar negduulehgui bolov u Bas Usa China tsumiin zevsegtei hugjingui oron baiguulahiig amar zuvshuuruhgui bolov uu

0  |  0
Dash(37.169.71.176) 2018 оны 04 сарын 27

Saihan bn a

0  |  0
Зочин(112.72.3.175) 2018 оны 04 сарын 27

Saihan .bnaa zuw ehlel baina daa

0  |  0
Зочин(202.9.41.130) 2018 оны 04 сарын 27

Хэсэг хүмүүсийн үзэмжээр бүхэл бүтэн нэг улс, үндэстэн 2 хуваагдан, талцаж амьдарнаа гэдэг сонин шүү.

0  |  0
Зочин(202.9.40.235) 2018 оны 04 сарын 27

Сайхан мэдээ бна.

0  |  0
МУНДАГАА МУНДАГ(203.91.118.139) 2018 оны 04 сарын 27

АМЕРИК ХООРОНД НЬ ЯС ХАЯХ ЦАГ ҮЕ ӨНГӨРЛӨӨ ДӨӨ.

0  |  0
Зочин(66.181.191.192) 2018 оны 04 сарын 27

Хэрэв гадны дарамт нөлөөгүй байсан бол 2 солонгос аль хэдийн нэгдчих байсан даа!

0  |  0
хөөх(202.9.41.237) 2018 оны 04 сарын 27

сайхан байна, гоё мэдээ

0  |  0
zz(150.129.142.45) 2018 оны 04 сарын 27

oird dandaa l tegj gal neelee tegj dovtolloo geed dain baildaanii tuhai sonssoor bgaad iim saihan medee unshih taatai bn. delhiin buh uls ornuud evtei nairtai baigaaasaidaa! dain tulaanii hor urshigaar olon huuhed unchirch olon huuhed endej bna ted buruugui shuu dee huurhiis...

0  |  0
Монгол(43.242.243.214) 2018 оны 04 сарын 27

Нүүр нүүрээ харж байгаад сайн муугаа ярилцаад авх шиг сайхан зүйл хаана байхав,,

0  |  0
Top