Ким, Трампын уулзалт Монголд болох өндөр магадлалтай

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 28


Монгол улс өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Дэлхийн хэвлэл мэдээллийнхэн манай улсын талаар аль гоочтойг нь түүж бичиж байна. Асуудлын гол нь мэдээж, Умард Солонгос, Америкийн удирдагчдын тов нь одоогоор тодроогүй уулзалтыг аль улсад хийх тухай сонголтын таамаг юм. Олон орны аль нэг газар дээрх уулзалт болох тухай яригдаж байсан ч одоогийн байдлаар Монгол улс, Сингапур улсын аль нэгэнд Ким Жон Ун, Доналд Трамп нар уулзан цэцэрлэгт гудамжаар нь хөтлөлцөн алхахаар болоод байгааг гадаадын хэвлэлүүд онцолж буй.

Өчигдөр хойд урд хоёр Солонгосын удирдлага уулзсан нь мөн олон улсын анхаарлыг ихээхэн татсан. Тэдний найрсаг байдал ч заримынх нь гайхшралыг төрүүлсэн биз. Бүр хөтлөлцөөд алхсан нь дэлхий нийтийг алмайруулж орхив. Хонь чоно мэт байдаг хоёр орны ерөнхийлөгч нар гар гараасаа хүүхэд шиг хөтлөлцсөн нь сонин байв. Магадгүй Ким, Трамп нар Монголд Их Тэнгэрийн ам, эсвэл хаа нэгтээ цэцэрлэгт гудамжаар хөтлөлцөөд, модон чихэр хүлхэнгээ найрсаг харилцааны тухай яриад явахыг хэн байг гэхэв.

          Зураг: Ким Жон Ун-ны ИЛ-72 онгоц

Сингапур Монгол хоёр улсын давуу болон сул талуудын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж, нийтэлж, ярьж байна. Манай улсын хувьд Солонгос Америкийн аль алинтай нь найрсаг харилцаатай. Хойд Солонгосоос Сингапур хүрэхийн тулд 4700 км зам туулах бол Монгол руу 2034 км зам туулаад хүрээд ирэх жишээтэй. Кимийн хөлөглөдөг 1970-аад онд Оросд үйлдвэрлэгдсэн  ИЛ-72 онгоцыг хуулбарлан өөрийн оронд үйлдвэрлсэн хөлөг нь 5000 км нисээд шатахуунаар цэнэглэх  нооромтой. Тиймээс манай улсад өөрийн орноос цэнэглэсэн шатахуунаараа ирээд буцах эдийн засгийн хэмнэлт харагдаж байгаа юм. Мөн Ким ерөнхийлөгч газраар “төмөр могой” унан, хилийн дээс нэвтрэх дуртай нэгэн. Хятадад саяхан айлчлахдаа хуягласан галт тэргээр сэмхэн очоод буцсаныг бид мэднэ.

 

Монголд ч мөн түүгээрээ “гулсаж”, ирээд буцах сонирхол өндөртэй байгааг үгүйсгэх аргагүй. Хятадаар дамжаад гулсаад ороод ирж болно шүү дээ. Манай улсын сул талыг дэд бүтэц муутай, аюулгүй байдал гэж үзээд тэр талаасаа Трампын санаанд нийцэхгүй гэж гадны хэвлэлүүдэд бичиж байна. Гэхдээ Монголд дэлхийн бусад орны удирдлага, урлаг, спортын одод, улс төрийн зүтгэлтнүүд ямар ч аюулгүйгээр ирж буцдаг. АСЕМ-ыг нэр хүндтэйгээр зохион байгуулж чадсан гээд туршлага бийг мэдэж л байж таарна. Мэдээж Монгол улс төвийг сахисан идэвхтэй бодлого баримталдаг орон гэдгийг дурдах хэрэгтэй. Мөн ард түмнийх нь хүлээцтэй, найрсаг, зочломтгой байдал яах аргагүй давуу тал. Ингээд бодохоор Сингапураас илүүтэйгээр Монголыг сонгох магадлал арай илүү хувьтай байгаа юм.

 

Харин Сингапурын тухайд давуу тал нь мэдээж дэд бүтэц, бас эдийн засгийн хувьд Монголыг хол хаясан. Мөн аюулгүй байдлаараа давуу гэдэг нь тодорхой юм. Харин хойд Солонгосын удирдагч тийшээ зүглэхийг хүсэхгүй л болов уу. Паластик пуужингийн туршилт хийлээ... гэдэг шалтгаанаар дэлхийн улс орнууд хойд Солонгосоос найрсаг харилцаагаа таслахад, Сингапур ч олны жишгийг дагаж эдийн засгийн дэмжлэг туслалцаа, худалдаа наймааны харилцаагаа тасалсан. Одоо ч тэр хэвээрээ тус хоёр улсын харилцаа царцанги байгаа нь нууц биш. Гэвч уулзалтыг хүлээж авах сонирхол Сингапурт их байгаа нь гарцаагүй. 2015 онд Хятад Тайваний удирдагчид тус улсад уулзаж байсан туршлага бий л дээ. Гэвч эцсийн шийд нь уулзалт хийх удирпагч нарынх учир яалтай билээ. Ер нь тэдний уулзалт Монгол улсад болсоноор буруу зүйл лав гарахгүй. Дэлхий биднийг цоо  ширтэж, Монголын амар амгалан байдалд итгэхээс эхлээд нааштай, өгөөжтэй зүйл олон нь л байж таарна.


З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A(103.229.123.214) 2018 оны 04 сарын 29

Singad zohion baiguulsan n deerdee. Tugjirch zowmoorgui bn

0  |  0
Ап(66.181.191.236) 2018 оны 04 сарын 29

Монголд энэ уулзалт бутэлгуйтэнэ. Яасан ч болохгуй

0  |  0
zochin(66.181.161.83) 2018 оны 04 сарын 29

Монголд ирэх нь тодорхой трампа кимийн аяийг дагана.өвөө юм чинь.макроныг хөтлөөд баясцан гүйгээд байсан.Одоо бүүр сайхан ааштай кимийг өхөөрдөөд дагаж ханараад хаыр нь оргилоод унаж үхнээ монголын цэлмэг тэнгэр сйахан энергийг тэр2төгнөө.худлаа маяглаад харааж ераөгөөд буйгаа тэнэгүүд тэр үеэр хөдөө явчихаа.сайхан үйл явдлын гэрч болмооргүй байвал.монгллд уөлзвал сайхан л байнаЭнэ дэлхийн хамгийн сайхан амар амгалан аюулгүй цэлмэг тэнгэрийн гайхамшигт орон гэдгээ дэлхийд харуөлаад өгнө сайхан сурталчилгаа шүү.монгол чаднаа.

0  |  0
Zochin(112.72.14.115) 2018 оны 04 сарын 29

Asem zohion baiguulaad yamar ch ur dun garaagui biz dee

0  |  0
Mngl(202.9.40.4) 2018 оны 04 сарын 29

SINGAPORE d boloosoi yadarga

0  |  0
Fool(172.58.46.195) 2018 оны 04 сарын 29

Manai gadaad said bitgii showdaad bai gee bizdee.

0  |  0
туяа(220.124.55.118) 2018 оны 04 сарын 28

манай улсад уулзвал их л хэрэгтэй юмсан даа адаглаад дэлхий нийтээрээ монгол орныг анхаарна өөр бусад уулзалт зохион байгуулах чадвартай гэж ойлгоно

0  |  0
Трамп(43.228.131.63) 2018 оны 04 сарын 28

Бүх зам хаагаад 7 хоног гэрээсээ хамраа ч цухуйлахгүй чацга царайлаад л байхаас даа физда...

0  |  0
kkk(182.160.36.17) 2018 оны 04 сарын 28

Za manaihan neeh bayrlatsan, XI tei uulzaj bolsiin dahial tendee l neg uulzachina bz dee, erguu yum shig yuu geel mongol ruu balairaa yavjaidiin, end irj uheh ni l dutaagui bol

0  |  0
Ок(202.131.229.34) 2018 оны 04 сарын 28

Сайхан мэдээ байна

0  |  0
ии(66.181.183.138) 2018 оны 04 сарын 28

манайд болох нь тодорхой тиймээс манай цагдаа, тагнуул тусгай албад бэлтгэлээ хангаж бэлэн байх хэрэгтэй.

0  |  0
Top