Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд илэрхийлжээ. Мүн Жэ Ин өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй утсаар холбогдож, өнгөрсөн баасан гарагт Ким Жон Унтай хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа талаар ярьсан байна. Үүнийхээ дараа тэрбээр “Японы тал ч Хойд Солонгостой хэлэлцээр хийхэд бэлэн байгаа. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд үүнийг уламжилсан. Хоёр улс аль аль нь уулзалт хийхэд бэлэн байгаагаас харахад түүхэн асуудлууд шийдэгдэж, Япон, Хойд Солонгосын харилцаа хэвийн болох найдвар байна. Энэ хоёр улсыг холбох гүүр болоход би хэзээд бэлэн байна” гэжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойдынхоо удирдагчтай хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа үеэр олон жилийн өмнө Хойд Солонгосын тагнуулчдад хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг хөндсөн байна. Гэхдээ Ким Жон Ун уг асуудлаар ямар байр суурийг илэрхийлсэн нь тодорхойгүй байгаа аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
саЙН БАЙНА