Хятадын Шэнси мужид энэ сарын 27-нд хичээлээ тараад харьж явсан сурагчид руу хутгатай этгээд дайрч, есөн хүүхдийн аминд хүрсэн аймшигтай хэрэг гарсан билээ. Гэмт этгээд мөн 17 сурагчийг шархдуулжээ. Хэргийг үйлдсэн 27 настай эрэгтэй хуучин гомдлоосоо болж ийм үйлдэл хийснийг тогтоосон байна. Түүнийг цагдаа нар тэр дор нь баривчилсан билээ. Жао гэх овогтой залуу хийсэн хэргээ хүлээжээ. Тэрбээр Шэнси мужийн сургуульд сурдаг байсан аж. Ангийнхан нь түүнийг шоолж, дээрэлхдэг байсан учир өшөөгөө авч, сурч байсан сургуулийнхаа хүүхдүүдийг хөнөөсөн гэдгээ залуу хүлээжээ. Одоо түүнд сэтгэл зүйн шинжилгээ хийж байгаа гэнэ.
Хятадад 2000-2012 онд сургууль руу дайрсан хэрэг олноор гарсан байна. Үүний улмаас хоёр жилийн дотор 25 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. Сэтгэл судлаач нар үүнийг нийгмийн хурцадмал байдалтай холбон тайлбарласан байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )