АНУ: Иран улс нууцаар цөмийн зэвсгээ хөгжүүлж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 01

 Цагаан ордон Иран улсыг цөмийн зэвсгээ хөгжүүлэх нууц хөтөлбөр явуулж байна гэж буруутгалаа. Цагаан ордоноос гаргасан мэдэгдэлд “Израиль улс Ираны цөмийн хөтөлбөрийн тухай мэдэгдэл хийсэн. Энэ нь АНУ-ын олж мэдсэн байсан баримттай таарч байна. Иран улс нууцаар цөмийн зэвсгээ хөгжүүлж байгаа. Гэхдээ тэд үүнийгээ дэлхий дахинаас, ард түмнээсээ нууж чадсангүй” гэжээ.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэхдээ “Иран улс цөмийн хөтөлбөрийн архиваа нуусан” гэжээ. Харин тус улс Б.Нетаньяхугийн мэдэгдлийг “хүүхдийн”, “инээдтэй шоу” гэсэн байна.

Тэгвэл АНУ-ын зүгээс “Ираны дэглэм нь хөрш орнуудынхаа болон бусад улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх чадалтай байна. Тус улс цөмийн зэвсгээ хөгжүүлж байгаа гэх баттай баримт нотолгоо бидэнд байгаа. Иранд хэзээ ч цөмийн зэвсэг байх ёсгүй” гэв.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.97.30) 2018 оны 05 сарын 01

ANU yaj iij baigaad zaaval dain hiih yum baina l daa. Haana hentei gedeg ni barag ogt hamaagui

0  |  0
иран(119.40.103.186) 2018 оны 05 сарын 01

Одоо игэж байгаад Иран руу дайрах нь 1979 оны хариуг авах нь

0  |  0
Top