Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп Германы Канцлер Ангела Меркельд хандан Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэрхэн харилцаж, учраа ололцох талаар зөвлөгөө өгөхийг хүссэн байна. Энэ талаар “CNN” телевиз Трампын ойрын эх сурвалжийн мэдээн дээр үндэслэн мэдээлжээ.
Ангела Меркель АНУ-ын Ерөнхийлөгчид тусалж, Путинтэй хэрхэн харилцах талаар зөвлөгөө өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа аж. Дэлхийн улстөрчид Германы Канцлер Ангела Меркелийг Путинтэй учраа олдог, өрсөлдөж ч чаддаг улстөрч гэж үздэг билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )