“Исламын улс”-д элссэн 19 орос охиныг бүх насаар нь хорино

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 01

 Иракийн шүүх Оросын 19 иргэнийг “Исламын улс” хэт даврагч бүлэглэлд элсч, гар хөл нь болж байсан гэж буруутган бүх насаар нь хорих ял оноожээ. Бүсгүйчүүдийн нэрийг зарлаагүй байна. Оросын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр Иракийн шоронд террористуудтай холбоотой гэж сэжиглэгдсэн 50-70 орос эмэгтэй хоригдож байгаа аж.

Исламын шашинд орж, ийм шашинтай улсууд руу явсан орос бүсгүйчүүд эх орондоо эргэж ирсэн тохиолдол ховор аж. Үүний нэгэн жишээ бол Москвагийн их сургуулийн оюутан Варвара Караулова юм. Тэрбээр хайртай залуутайгаа гэрлэхээр Сири рүү явж, тэндээ 4.5 жилийн ял сонсчээ.

Түүнчлэн 2015 онд Внуково нисэх буудал дээр цагдаа нар 20 настай оюутан охиныг баривчилж байжээ. Охины аав нь цагдаад хандаж байж түүнийг хилээр гаргалгүй авч үлдсэн байна. Бүсгүй Йорданы иргэнтэй интернэтээр танилцан дотносч түүн дээр очихоор Турк руу явах гэж байжээ. Найз залуу нь түүнд гэрлэх санал тавьж “Исламын улс”-д элсэхийг ятгасан байна.

Мөн 20 настай оюутан охин “Исламын улс”-ын гар хөл болдог хүнтэй үерхэж, түүнтэй хамт Сири рүү зугтжээ. Бүсгүй “Исламын улс” бүлэглэлийн гишүүний гурав дахь эхнэр болж, удахгүй хүүхэд төрүүлэх гэж байгаа гэнэ. “Исламын улс” бүлэглэл Синайн хойгт Оросын онгоцыг дэлбэлж, Парист аймшигт халдлага үйлдэхэд нь бүсгүй цахим хаягаараа дамжуулан тэдний үйлдлийг магтаж байжээ.

Варвара Караулова

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дорж(202.21.124.18) 2018 оны 05 сарын 02

ккк. Бид энэ талаар тайван сууж болох дог оо. Манай хүүхнүүд Гадаадтай суухын бөөн хүслэн болдог ч амиа золиослогч болох нь юу л бол. ккк Хайр гэж мэдэхгүй , хайрын төлөө үхэхээс ч буцахгүй бүсгүйчүүд л ингэж чадна.

0  |  0
Зочин(212.253.234.148) 2018 оны 05 сарын 01

Орос хүүхнүүд ч дээ.нэг л их гоё, сайхан амьтад.даанч бүтэлгүй тал нь дийлчихсэн бололтой

0  |  0
mgl(202.179.11.230) 2018 оны 05 сарын 01

zailah ni zailj l baig.

0  |  0
mongol(27.123.214.121) 2018 оны 05 сарын 01

Yatuunuudiig zuv. Ej orondoo amidarc cadahgui bol hohino

0  |  0
Top