Ан Сан Су Чи иргэдээ галдан шатаасан уу

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 01

 Мьянмараас дүрвэж хөрш Бангладеш руугаа очоод байгаа рохинжа үндэстнүүд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хорооныхонд “Мьянмарын Аюулаас хамгаалах хүчнийхэн бидний тосгоныг булааж, галдан шатаасан. Эрэгтэйчүүдийг хөнөөж, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн” гэж ярьжээ.

Азийн орнуудад ажлын айлчлал хийж байгаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд Мьянмарын Төрийн зөвлөх Ан Сан Су Читай уулзаж рохинжа үндэстнүүдийн асуудлаар ярилцсан байна. Аюулгүйн Зөвлөлийн гишүүд түүнчлэн рохинжа үндэстнүүдийн амьдардаг Мьянмарын Ракхайн мужид очиж удирдлагууд болон ард иргэдтэй нь уулзжээ.

Мьянмарын Аюулаас хамгаалах хүчнийхэн өнгөрсөн намар рохинжа үндэстнүүдийг цагдаагийн постууд руу халдаж, олон хүний аминд хүрсэн гэж буруутган тэдний эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Үүний улмаас хөрш Бангладеш руугаа дүрвэн очиж толгой хоргодож байгаа рохинжачуудын тоо нэг саяд хүрчээ.

Олон улсын зүгээс Мьянмарын Төрийн зөвлөх Ан Сан Су Чиг иргэдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдэж байна гэж буруутгасан юм. Тэгвэл Ан Сан Су Чи “Рохинжа үндэстнүүдийг буцаан авчирна. Тэдний амьдрах байрыг барьж байгаа” гэжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(27.123.214.105) 2018 оны 05 сарын 02

Zugeer baij baigaad 1say hun durvene gej baihgui. Elbegdorjiin naiz nar iimerhuu l

0  |  0
Иргэн(103.57.92.83) 2018 оны 05 сарын 02

Дүр эсгэсэн ардчилал, ардчилалын нэр барьсан анархистууд

0  |  0
Үйлс(49.0.218.236) 2018 оны 05 сарын 01

Ц.Элбэгдорж л ерөнхийлөгч байхдаа энэ чавганцыг монгол эх оронд минь урьж,мундаг ардчилсан улс төрч гэж хомойдож гүйгээд байсан даа.Одоо тэгтэл тэр чавганц улс орноо бутаргаад,ард түмнээ хөнөөгөөд байгаа бололтой юм уу даа. Хаанахынх нь ч ялгаагүй ардчилагчид нэг иймэрхүү л байх юм даа.!! Хүн төрөлхтөн тэгээд удахгүй энэ ардчилал гэгч бузар булай зүйлийг удахгүй устгах л байхдаа.

0  |  0
Иргэн(112.72.14.79) 2018 оны 05 сарын 01

Манайд ирээд ээбийтэй сүжрээд ээбий магтаад зурагтаар түүх намтар нь гараад байсан авгай ийм хүн байждээ

0  |  0
Top