Өмнөд Солонгос, Япон болон Хятадын эрх баригчид энэ сарын 9-нд Токио хотод уулзах гэж байна. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход хамтран ажиллаж, цаашдаа юу хийхээ ярилцах аж.
Гурван талын дээд хэмжээний уулзалтаар Хойд Солонгосыг цөмийн зэвсгээсээ бүрэн ангижрахыг шаардаж, шахалт үзүүлэх төлөвтэй байгаа гэнэ. Түүнчлэн хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэлэлцэж, бүс нутаг, дэлхий дахины нөхцөл байдлын талаар ярилцах аж.
Япон, Хятад, Өмнөд Солонгосын удирдагчид хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сард Сөүлд уулзсан билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
Yaj c shahaad nemergui bolson baihoo. Ter mungag zaluu.