“Исламын улс” бүлэглэл Латин Америкт лагераа байгуулахыг оролджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 04

 Дэлхийн хамгийн том, аюултай зэвсэгт бүлэглэл “Исламын улс” нь Латин Америкийн хэд хэдэн оронд жихадуудыг бэлтгэх лагерь байгуулж байжээ. Энэ талаар Оросын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна.

“Исламын улс” нь Латин Америкийн орнуудын гэмт хэргийн бүлэглэл, хар тамхинд донтогчидтой нийлэн хэт даврагчдыг бэлтгэхээр оролдож байжээ. Энэхүү бүлэглэл нь дэлхийн хаа сайгүй өөрсдийн гар хөл болох хүмүүсийг бэлтгэхийг зорьдог юм. Тэдний цахимаар явуулдаг суртал ухуулгад автсан олон бүсгүй хэт даврагчдын эхнэр болж, тус бүлэглэлд элссээр байгаа жишээ олон бий.

МИД РФ: ИГ пытается создать лагеря подготовки в странах Латинской Америки

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(103.29.144.2) 2018 оны 05 сарын 05

Богд уулын урьдах Арабуудын газар ийм зориулалттай биш үү

0  |  0
Top