АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зэвсэглэсэн багш нар сургуулиудыг халдлагаас хамгаална гэж үзэж байна. Тэрбээр “Сайн сургаж бэлтгэсэн багш, хамгаалагч нар хэрэгтэй байна. Багш нар зэвсэгтэй байж л сургууль дээр халдлага болохоос хамгаалж чадна. Тэд нууц зэвсэгтэй байх ёстой” гэжээ.
Доналд Трампын хэлснээр буу зэвсэгтэй холбоотой хэргүүдийн 98 хувь нь галт зэвсэг авч явахыг хориглосон газруудад болдог аж. “Гэмт хэрэгтэн, алуурчдад “Энэ сургууль бол зэвсэггүй газар” гэсэн бичигнээс өөр таатай санагддаг зүйл байхгүй” гэж Трамп ярьсан байна. Иймээс АНУ-ын сургуулиуд дээр болдог халдлагыг зогсоохын тулд багш нар зэвсэгтэй явах ёстой гэж тэрбээр үзэж байгаа аж.
АНУ-ын сургуулиуд дээр байнга буудалцаан, халдлага болж, олон хүүхдийн амь үрэгдсээр байгаа билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
Yadarsan arga baina. Mungunii hoinoos uheldsen yankuud yalzran doroitjee.
ЦЭлбэгдорж, ЭБатүүл нарын Шүтээд байдаг нөгөө мундаг Ардчилалын орон Ардчилал Хүний Эрх , Эрх чөлөөг дээдэлсэн орон гээд байдаг, байнга шахуу Хүчирхийлэл, Цагдаа нар нь Хар арьст Иргэдээ чөлөөтөй гудманд буудаж Амь насын нь хороож, одоо бүүр сүүлдээ Багш нар нь биедээ Зэвсэгтэй сургуульдаа хичээл зааж байх юм гэнэ дээ, Ардчилал жинхэнэ утгаараа хөгжихөөрөө ийм л болдог юм байх даа, Ардчилалын ард Хүчирхийлэл, Аллага л байдаг