Францчууд Ерөнхийлөгчийгөө эсэргүүцэн жагсч байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 06

 Францчууд Ерөнхийлөгчийнхөө бодлогыг эсэргүүцэн жагсч байна. Эммануэл Макроны нийгэм, эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн том жагсаал Парис хотын баруун дүүргийн гудамж талбайд үргэлжилж байгаа аж. Эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулсан “Нугарашгүй Франц” хөдөлгөөнийхөн Ерөнхийлөгч Эммануэл Макроны эсрэг жагсаалыг дахин хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Жагсаалын үеэр цагдаа, хүчний байгууллагын 2000 орчим ажилтан хамгаалалтад гарчээ. Жагсаал зохион байгуулагчид ч өөрсдийн хамгаалалтаа бэхжүүлсэн байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top