Австралийн эрдэмтэн Дэвид Гүүдалл саяхан 104 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Тэрбээр баярлахын сацуу өөрийгөө хэтэрхий олон жил амьдарсан гэж үзэж, эмнэлэгийн аргаар хорвоог орхихыг хүсч байгаагаа хэлжээ. Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгээд Швейцарь руу ниссэн байна.
Дэвид Гүүдалл “Би хэтэрхий удаан амьдарлаа. Энэ дэлхийгээс явмаар байна. Уйтгартай амьдралдаа цэг тавихыг минь зөвшөөрөөч. Намайг үхлээ гээд гэр бүлийнхэн минь гуниглах хэрэггүй. Би та нартай хэтэрхий удаан хамт байлаа” гэжээ.
Эрдэмтэн Швейцарьт очиж үхлийн тариа тариулах аж. Австралийн эрх баригчид эвтанази буюу эмнэлгийн аргаар хорвоог орхихыг хориглодог учир тэрбээр Швейцарийг зорьсон байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )