Халуун цэг: Килауэа галт уул дэлбэрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 06

Килауэа хэмээх галт уул хоёр хоногийн өмнөөс идэвхжиж эхэлжээ. Улмаар галт уулын дэлбэрэлтийн нөлөөгөөр 6.9 магнитуд хүртэлх хүчтэй хэд хэдэн удаагийн газар хөдлөлт болсон гэнэ. Энэ нь тус бүс нутагт 1975 оноос хойш болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм байна.

Галт уулын халуун лав их хэмжээгээр урсан орж ирснээс болж орон нутгийн цахилгаан тасарч, ард иргэд орон гэрээ орхин дүрвэж эхэлжээ. Тус галт уул нь АНУ-ын Хавайн Их аралд байрладаг аж.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top