Э.Макрон В.Путинээс байнга зөвлөгөө авна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 07

 Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Вашингтон руу явахынхаа өмнө болон дараа нь Оросын Төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярьж зөвлөгөө авчээ. Энэ талаар Москвад суугаа Францын Элчин сайд Сильви Берманн ярьсан байна. Э.Макрон В.Путинтэй долоо хоног бүр утсаар ярьж байхыг хүсчээ. Францын Ерөнхийлөгч үүнийгээ ажил хэрэг болгож байгаа гэж ОХУ-д суугаа Элчин сайд нь ярьсан байна.

Эммануэл Макрон өнгөрсөн сарын сүүлчээр АНУ-д гурван өдрийн айлчлал хийсэн билээ. Тэрбээр Вашингтонд Доналд Трамптай уулзахдаа Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг шинэчлэн байгуулах санал тавьсан юм. Харин Доналд Трамп “Иран улс цөмийн хөтөлбөрөө сэргээх юм бол урьд нь хэзээ ч тулгарч байгаагүй асуудалтай нүүр тулах болно” гэж сүрдүүлсэн билээ.

Францаас ОХУ-д суугаа Элчин сайд Сильви Берманны ярьснаар Франц, Оросын Гадаад хэргийн сайд нар ч мөн байнгын харилцаатай байдаг аж. Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан сүүлийн зургаан сарын дотор Орост хоёр удаа очжээ.

Түүнчлэн саяхан Францын Батлан хамгаалахын сайд Флоранс Парли Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай Сирийн нөхцөл байдлын талаар ярилцсан байна. Украин болон Сирийн хямралыг Оросын оролцоогүйгээр шийдвэрлэх боломжгүй гэж Франц улс үзэж байгаа аж.

Франц, Герман, Укрианы Ерөнхийлөгч нар энэ сарын 10-нд ХБНГУ-ын Ахен хотод уулзах юм. Эммануэл Макрон, Ангела Меркель, Петр Порошенко нар Украины нөхцөл байдлын талаар ярилцах аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(27.123.214.102) 2018 оны 05 сарын 08

Hahaha. NATO g odoo l orosiin esreg bish ta nariig hulsen hulees gedgiig mederc baina uu?

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 05 сарын 07

ih sonin nohoroo ene , hed huvirna. evropod ooriigoo ondort gargah sanaatai

0  |  0
зочин(202.179.24.188) 2018 оны 05 сарын 07

Францын Макрон гэж хоёр нүүртэй Хөгийн Эр юм дөө

0  |  0
Top