Владимир Путин: Оросын гэр бүлүүдийг дэмжиж ажиллана

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 08

 ОХУ-ыг дахин зургаан жил удирдахаар сонгогдсон Владимир Путин Ерөнхийлөгчийн тангарагаа өргөлөө. Кремлийн их ордонд болсон тангараг өргөх ёслолын үеэр Кремлийн талбайд 1500 гаруй зочид төлөөлөгч, тэр дундаа залуус цугларчээ.

Владимир Путин ард түмэндээ хандан “Одоо бид дотоодын асуудлаа шийдвэрлэхэд бүхий л хүчээ ашиглах ёстой. Эдийн засаг, технологи гэх мэт ирээдүйд хүчээ авах салбарт өрсөлдөх чадвараа дээшлүүлэх ёстой. Амьдралын шинэ хэв маяг, аюулгүй байдал, хүн ардын эрүүл мэнд бол өнөөдөр хамгийн чухал зүйл юм” гэлээ.

Тэрбээр ОХУ-ын Засгийн газрын чухал даалгавар бол улсынхаа амьдралын түвшнийг дээшлүүлэх гэдгийг хэлж байлаа. В.Путин Оросын гэр бүлүүдийг дэмжин ажиллана гэдгээ амлав. Түүнчлэн ОХУ бол иргэний чөлөөт нийгэмтэй, улс орноо хөгжүүлж, иргэн бүрийн боломж бололцоо биеллээ олохоор орон гэдгийг онцлон хэлж байсан юм.     

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.160) 2018 оны 05 сарын 09

Путин шиг еронхийлогчтэй бол сонгоод л суугаад бхаас яахавдээ Оросуудад атаархаж бн шуу ёстой бахархмаар хун баяр хургэе!!! Амжилт3

0  |  0
Pororo(66.181.161.43) 2018 оны 05 сарын 07

Putin mundag

0  |  0
Монгол хүү(202.9.41.115) 2018 оны 05 сарын 07

Төрийн ёслолын дэг ямар мундаг з/б-ттай, цаг хугацаа барих, яаж төлөвлөж чаддагын жишээ байлаа. Төрийн тэргүүн хүний баримтлах бодлогыг товчхон өгүүлсэн мундаг агуулага бүхий үг хэлж байна. Ёс журам гээчийн үлгэр загвар байв.

0  |  0
Монгол хүү(202.9.41.115) 2018 оны 05 сарын 07

Төрийн ёслолын дэг ямар мундаг з/б-ттай, цаг хугацаа барих, яаж төлөвлөж чаддагын жишээ байлаа. Төрийн тэргүүн хүний баримтлах бодлогыг товчхон өгүүлсэн мундаг агуулага бүхий үг хэлж байна. Ёс журам гээчийн үлгэр загвар байв.

0  |  0
Top