Дмитрий Медведевийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг өнөөдөр шийднэ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 08

 ОХУ-ын Ерөнхий сайдад нэр дэвшигч Дмитрий Медведевийг Засгийн газрын тэргүүнээр томилох эсэх асуудлыг өнөөдөр Төрийн Думын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр тангарагаа өргөснийхөө дараа Дмитрий Медведевийг Ерөнхий сайдын албан тушаалд томилох саналаа парламентад тавьсан юм. Парламентын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гол зүйл нь Ерөнхий сайдыг томилох аж. ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володины мэдээлснээр парламентын нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч Владимир Путин оролцох юм байна.

Оросын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Дмитрий Медведев өчигдөр Нэгдсэн Орос болон Оросын Либерал-ардчилсан намынхантай уулзжээ. Харин өнөөдөр Коммунист нам болон Шударга Орос намын бүлгүүдтэй уулзах аж.

ОХУ-ын Төрийн Думын 343 суудал буюу 76 хувийг нь эзэлдэг Нэгдсэн Орос намынхан намын даргаа Ерөнхий сайдад томилохыг дэмжих нь тодорхой юм. Ийнхүү ОХУ-ын Ерөнхийлөгчөөр 2008-2012 онд ажиллаж байсан, Путиний ойрын хүн болох Дмитрий Медведев Оросын Ерөнхий сайдаар дахин томилогдох нь бараг тодорхой болоод байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.4.107) 2018 оны 05 сарын 08

Yeah,baavgaijav

0  |  0
Top