Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Японд хандан Хойд Солонгостой харилцаагаа хэвийн болгохыг уриалжээ. Япон улс БНАСАУ-тай хэлэлцээрээ сэргээх нь чухал зүйл гэж тэрбээр үзэж байна. Мүн Жэ Ин “Yomiuri” сонинд өгсөн ярилцлагадаа “Хойд Солонгос, Японы харилцаа хэвийн болох юм бол Солонгосын хойгт энх тайван, аюулгүй байдал тогтож, Зүүн хойд Азийн байдал тогтвортой болно” гэжээ. Япон болон АНУ саяхан Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгохын тулд шахалт үзүүлнэ гэж тохиролцсон билээ.
Түүнчлэн Өмнөд Солонгос, Япон болон Хятадын эрх баригчид маргааш Токио хотод уулзана гэсэн тов бий. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход хамтран ажиллаж, цаашдаа юу хийхээ ярилцах юм. Гурван талын дээд хэмжээний уулзалтаар Хойд Солонгосыг цөмийн зэвсгээсээ бүрэн ангижрахыг шаардаж, шахалт үзүүлэх аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )