Алан хядагч бүлэглэл сонгуульд ялалт байгуулахыг хичээж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 08

Ливан улс сүүлийн 10 жилд анхныхаа сонгуулийг хийж байна. Тус улсад Парламентын сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байгаа юм.

Ливан улс хамгийн сүүлд 2009 онд парламентын сонгуулиа хийсэн. Хуулиндаа бол дөрвөн жил тутамд сонгуульдах ёстой ч хөрш зэргэлдээ Сири улсад иргэний дайн гарсантай холбоотойгоор дүрвэгсдийн усгалд нэрвэгдсэн зэрэг шалтгаанаар Парламентынхаа бүрэн эрхийн хугацааг сунгаснаар өнөөдрийг хүрчээ. Энэ хооронд Сонгуулийн хуулиа шинэчлэн, дүүргийнхээ тоог цөөрүүлэх зэргээр хууль эрхзүйн орчноо цэгцэлж авсан юм байна. Сонгуулийн тогтолцоогоо ч өөрчилж, дүрвэгж ирсэн иргэдээс санал авахыг хуулиар зөвшөөрчээ. Ливан нь харьцангуй  жижиг улс боловч Сири, Хойд Африкаас хамгийн их дүрвэгч хүлээж авсан улс юм. Тиймээс дүрвэгсдээс санал авах нь сонгуулийн үр дүнд маш ихээр нөлөөлнө.

АНУ тэргүүтэй барууны орнууд алан хядагч бүлэглэл гэж үздэг “Хезболла” бүлэглэл энэ сонгуулиар Парламент дахь байр сууриа бэхжүүлж авахыг эрмэлзэж байгаа юм байна.   

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИГ ХАМАС НУСРА(202.179.24.47) 2018 оны 05 сарын 09

ШИЙТ ШАШНЫ ХЕЗБОЛЛАХ АЛЛАГА ХЯДЛАГА ҮЙЛДЭЖ БАЙНА ГЭЖ СОНССОН УУ? ХАРИН ИЗРАЙЛИЙГ БОЛ ЯЛСАН Л ДАА.

0  |  0
Top