Д.Медведев: Ерөнхийлөгчийн тавьсан зорилтуудыг биелүүлэхийн төлөө ажиллана

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 09

 ОХУ-ын Засгийн газрын тэргүүнд нэр дэвшигч Дмитрий Медведевийг Ерөнхий сайдаар батлахыг Төрийн Думын гишүүдийн 374 нь буюу 83.1 хувь нь дэмжиж, 56 хүн татгалзжээ. Тийнхүү Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр орой Дмитрий Медведевийг Ерөнхий сайдын албанд томилох тушаалд гарын үсэг зуржээ. Дмитрий Медведев нь энэ албан тушаалд 2012 оноос хойш байгаа юм.

Дмитрий Медведев Төрийн Думын Доод танхимд тавьсан илтгэлдээ “Шинэ Засгийн газар нь Ерөнхийлөгчийн тавьсан зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллана. Төрийн тэргүүн Владимир Путин Оросын дотоод асуудлуудыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж, гэр бүлүүдийг дэмжиж ажиллах зорилтыг тавьсан” гэжээ.

Д.Медведев ойрын хугацаанд кабинетаа бүрдүүлнэ гэсэн байна. Түүнийг Засгийн газрын тэргүүнээр томилохыг Нэгдсэн Орос болон Оросын либерал-ардчилсан нам дэмжсэн бол Шударга Орос нам эсрэг саналтай байжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цолмон(150.129.142.58) 2018 оны 05 сарын 09

Гар санаа нийлсэн баг.

0  |  0
Зочин(66.181.189.135) 2018 оны 05 сарын 09

Миша үнэхээр ажилсаг хүн. Туршлагатай, шаргуу, бас зарчимч.

0  |  0
ппппппппп(202.9.41.57) 2018 оны 05 сарын 09

Амжилт Миша кккк

0  |  0
Top