Меркель, Путин нар уулзаж Украинд шахалт үзүүлэх үү

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 10

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Германы Канцлер Ангела Меркель нар энэ сарын 18-нд Сочи хотод уулзахаар товложээ. Тэдний ярианы гол сэдэв нь хийн асуудал байх аж. Москва, Киев хоёр хийн асуудал дээр хамтран ажиллаж байгаа нь Европыг түгшээж байгаа бололтой. Иймээс Германы Канцлер ОХУ-д айлчилж “Хойд урсгал-2” хийн хоолойг барихад Европын аюулгүй байдлыг бодолцохыг Орост сануулах аж.

Түүнчлэн Путин, Меркель нар Украин болон Сирийн хямралын талаар хэлэлцэнэ. Тэдний уулзалт Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Украины Төрийн тэргүүн Петр Порошенко нар Германд айлчилснаас долоо хоногийн дараа болох юм. “Deutsche Welle”-гийн шинжээчдийн дүгнэж байгаагаар Украинд шинэчлэлт удаан явагдаж, хээл хахуульдаа баригдсан энэ улсад Европын Холбооны зүгээс сэтгэл дундуур байгааг Ангела Меркель Путинтай уулзаж дамжуулахаар ОХУ-ыг зорих аж. Меркель өмнө нь Украины Ерөнхийлөгчтэй Германд Оросын оролцоогүйгээр уулзаж шахалт үзүүлэх гэнэ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(27.123.212.143) 2018 оны 05 сарын 10

Muu hoholuudiig bairand ni tavih heregtei. Merkel orosiin nuluug sain meddeg udirdagc. Unen yum unen.

0  |  0
zochin(120.142.31.236) 2018 оны 05 сарын 10

anhnaasaa l manai ene heden ardchilal yrisan hudlaa garuudtai adilhan baisan sh dee

0  |  0
Зочин(103.57.93.27) 2018 оны 05 сарын 10

Украйн авилгад автсан, хэрэг дээрээ шинэ фашист үзэл бүхий бандеруудын хяналт дор төрийн ажил явж байгаагаас бүх зүйл хуулиас гадуур өрнөх болсон. Одоо АНУ, ЕХ чухам юуны төлөө, хэнд туслаад байгаадаа ч эргэлзэж байна.

0  |  0
Top