АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын анхны дээд хэмжээний уулзалт олон улсын анхаарлыг татаж буй. Тэдний уулзалт хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болсон цэрэггүй бүс Панмунжомд болох өндөр магадлалтай байсан ч Доналд Трамп өчигдөр энэ мэдээллийг үгүйсгэсэн билээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч “Твиттер” хуудсаараа дамжуулан Ким Жон Унтай ирэх сарын 12-нд буюу сарын дараа Сингапурт уулзахаа мэдэгдлээ.
Энэхүү уулзалтыг дэлхий дахины энх тайвны төлөө хийж байгаагаа Трамп хэлээд “Онцгой уулзалт байлгахыг хичээх болно” гэжээ.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч нараас Хойд Солонгосын удирдагчидтай биечлэн уулзаж байсан тохиолдол байхгүй билээ. АНУ, Хойд Солонгосын хооронд хурцадмал байдал үүссэний дараа болж байгаа хоёр удирдагчийн анхны уулзалт хэрхэн өрнөхийг дэлхий дахин чих тавин хүлээж байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 3 )
Gaddad yamnii said ni ene 2g bitgii showdaad bai gej zagnasan bizdee. Sayahan. Trump gomdohgui yahiin.
Манай Ерөнхийлөгчөөс айсан байна.Монгол Орос ялна.Америк Герман Солонгос Хужаа дэлхий бүгд ялагдана.